Жастин Тимбэрлэйкийн хүүгийн анхны сэлфи

2015-04-20 12:45:00

 

Холливуудын алдартай хосуудын нэг Жастин Тимбэрлэйк, Жессика Бил нар нэлээд хугацаанд нуусны эцэст нэгэн гэнэтийн бэлгээ задалжээ. Жессика Бил энэ сарын эхээр амаржиж, хосууд анхны үрийн зулайгаа үнэрлэсэн бөгөөд хүүдээ Силас хэмээх нэрийг хайрлажээ.

 

Харин Жастин Тимбэрлэйк хүүгийнхээ анхны зургийг “Тимбэрлэйкийнхэн бэлэн !” гэсэн тайлбартайгаа постолсон байна. Тэрээр хүүгээ “Мемфис Гриззлс” багийн цэнхэр өнгийн өмсгөлөөр гоёжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр бяцхан Силас дөрөвдүгээр сарын 11-нд мэндэлсэн гэнэ. Хосууд найман жилийн турш болзож байгаад 2011 оны арванхоёрдугаар сард сүй тавьж, 2012 оны аравдугаар сарын 19-нд Италид хуримаа хийж байсан юм. Ийнхүү алдарт хосууд анхны хүүхдээ өлгийдөн авч аав, ээж боллоо.

 

Б.Саруул


Нүүр хуудас