Мадонна залуу дуучны хэлийг хазжээ

2015-04-15 11:17:07

 

 

Поп од Мадоннатай холбоотой дахин нэг шуугиан дэгдлээ. Тэрээр өнгөрсөн ням гарагт “Coachella Festival”-д оролцохдоо Канадын реппертэй хамтран “Human Nature” дуугаа дуулсан байна. Үзүүлбэрийн үеэр Мадонна залуу дуучныг франц үнсэлтээр үнсэж олныг алмайруулаад амжжээ. Гэтэл тэрээр үнсэлцэхдээ реппер залуугийн хэлийг хазсан нь цахим ертөнцөд бүр ч шуугиан дэгдээсэн гэнэ.

 

Мадонна өмнө нь үзүүлбэрийн үеэр Бритни Спирс, Кристина Агилера нартай үнсэлцэж байсан ч энэ удаагийнх олны дургүйцлийг илүүтэй хүргэсэн бололтой. Сошиал хэрэглэгчид “Залуучуудыг аваръя, Мадоннаг зогсоо” гэх мэт уриа лоозонтой зургуудийг постолж амжжээ.

Б.Саруул

 

 

 

 

 

 


Нүүр хуудас