Ким Кардашиан яагаад алдартай болсон вэ

2015-04-15 07:44:00

 

Дэлхийн алдартнууд, холливуудын оддоос илүү хэвлэлээр бичигдэж, олны анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол Ким Кардашиан юм. Түүнийг хүмүүс дуучин, жүжигчин, бүжигчин биш гэдгийг мэднэ. Харин чухам яагаад ингэж алдартай болсныг тэр бүр мэддэггүй.

 

Кардашианы гэр бүл армен гаралтай бөгөөд Туркээс цагаачлан ирж бизнес эрхэлж эхэлсэн аж. Ким эгч, дүү, эцэг эхийнхээ хамт реалити шоу хийж,  “E” нэртэй телевизийн цувралд тоглосноор Кардашианы гэр бүл олны анхааралд өртсөн байна.

 

Дэлхийн хамгийн халуухан бүсгүйгээр нэг бус  удаа нэрлэгдэж байсан тэрээр реалити шоунаас олны танил болох эхлэлээ тавьжээ. Энэ үеэс бизнес, загварын ертөнц, телевиз гээд энэ бүсгүйн хөл тавиагүй салбар ховор болсон байна.

 

Ким Голланд гаралтай Крис Кардашиан, Америк-Армен гаралтай Роберт Кардашиан нарын хоёр дахь охин болон мэндэлжээ. Түүний эцэг Роберт Кардашиан бол XX зууны хомроголон устгах хэлмэгдүүлэлтийн үеэр Туркээс цагаачилж ирсэн Сагхател Сэм Кардашианы гурав дахь үеийн хүн юм. 

 

Роберт Кардашиан алдартай хуульч байсан бөгөөд 2003 онд хорт хавдартай хэмээн оношлогдсоноос найман долоон хоногийн дараа нас баржээ. Харин түүний ээж Крис 1991 онд Олимпын алтан медальт тамирчин Брюс Женнертэй гэр бүл болж хоёр ч охинтой болсон байна. Ким эхээс зургуулаа бөгөөд бүгд их бага хэмжээгээр олны танил хүмүүс болжээ.

 

Харин Кимд “Playboy”, “Paper” зэрэг алдартай сэтгүүлийн нүүр хуудсыг чимэхийн зэрэгцээ компанийн нүүр царай болж ажиллах санал цөөнгүй ирдэг аж. Үүнээс гадна Ким өнгөрсөн хугацаанд өөрийн брэндийн сүрчиг, гоёл чимэглэлийн хэд хэдэн коллекцоо гаргаж, эгч дүүтэйгээ хамтран “D-A-S-H” брэнд дэлгүүрээ нээжээ.  

 

Ким бизнесээс гадна хувийн амьдрал нь нэлээдгүй шуугиан тарьдаг. Тэрээр хөгжмийн продюссер Дэмон Томастай гэрлэж дөрвөн жилийн дараа салж байсан бол сагсан бөмбөгч Крис Хамфристэй ердөө 72 хоногийн турш эхнэр нөхрийн харилцаатай байсан юм. Харин 2012 онд реппер Кени Уэсттэй болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил гэрлэж, бяцхан  охинтой ч болж амжжээ.

 

Кардашианы гэр бүл одоогоор Армен улсад урт хугацаанд аялал хийж байгаа юм байна. Ингээд тэдний аяллын зургуудаас хүргэж байна.

 

Б.Саруул

 

Армений нийслэл Ереван хотод зочлох үеэр дүү Хлое, үеэлүүдийн хамт

 

Армений Ерөнхий сайд Ховик Абраамян Кардашианы гэр бүлийг хүлээн авч уулзжээ

 

Уулзалтын үеэр

 

Ким 1915 оны хомроголон устгалын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалын цогцолборт очиж хүндэтгэл үзүүлжээ

 

Арменд дөрөвдүгээр сарын 24-нд Дэлхийн I дайн дууссаны 100 жилийн ой тохиох гэж байна

 

Ким дүү Хлое болон үеэлүүдийн хамт

 

Кимийн шүтэн бишрэгчдийн олонхи нь эрчүүд байв

 

Бяцхан Норт Иерусалим дахь Арменийн сүмд очиж адис хүртжээ

 

Крис Женнер охидын хамт

 

Кардашианы гэр бүл

 


Нүүр хуудас