Бейонсе, Жей Зи нарын хуримын бичлэг ил болжээ

2015-04-11 14:30:00

 

Холливуудын хамгийн алдартай хосууд болох Бейонсе, Жей Зи нарын хуримын долоон жилийн ой тохиож байна. Хосууд ойн баяраа тохиолдуулан шүтэн бишрэгчиддээ гэнэтийн бэлэг барьжээ.

 

Тэд өөрсдийн твиттер хуудаснаа олонд дэлгээгүй байсан хуримын бичлэгийнхээ нэг хэсгийг нийтэлсэн байна. Цуутай хосууд зургаан жил болзсоны эцэст 2008 онд нууцаар гэрлэсэн бөгөөд ойр дотныхоо 40 хүнийг л хуримандаа урьжээ.

 

 

Бейонсе, Жей Зи нар хувийн амьдралаа онцгой нууцалдаг. Тэд хуримаа хийснээс хойш хагас жилийн дараа л энэ тухай ам нээж эхэлсэн бол Бейонсе бүхэл бүтэн гурван жилийн дараа хуримын даашинзныхаа зургийг олонд дэлгэжээ. Харин долоо дахь жилийнхээ ойгоор ийнхүү хуримын бичлэгийнхээ нэг хэсгийг ил болгосон байна. Хосууд энэ жилийн хуримын ойгоо Хавайн арал дээр тэмдэглэсэн гэнэ.

 

Б.Саруул

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас