Тейлор Свифтийн ээж хорт хавдраар өвчилжээ

2015-04-10 16:30:09

 

Гялалзаж яваа залуу дуучин Тейлор Свифт өөрийн шүтэн бишрэгчидтэйгээ хувийн амьдралынхаа талаар зарим зүйлсийг хуваалцсан байна. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт ээжийнхээ хорт хавдар өвчнөөр өвдсөн тухай мэдэгджээ. Тэрээр ээжийнхээ биеийн байдлын талаар нарийн зүйлсийг хэлээгүй бөгөөд “Би түүний биеийн байдал, эмчилгээтэй холбоотой нарийн мэдээллийг дэлгэмээргүй байна” гэжээ.

 

Эдүгээ 57 настай Андреа Финлэй өмнө нь охин, хүү хоёрынхоо үүсгэн байгуулсан сангийн маркетингийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад жилийн өмнөөс ажлаа орхиж охинтойгоо хамт аялах болсон байна. Тэрээр өнгөрсөн зул сарын баяраар шинжилгээ өгсөн бөгөөд хорт хавдраар өвчилсөнөө мэджээ.

 

Тейлор Свифт энэ тухай твиттер хуудсандаа бичсэний дараа шүтэн бишрэгчдэдээ хандаж “Магадгүй эцэг эх чинь бүхнийг амжуулах гээд үргэлж завгүй байдаг байж болох юм. Гэхдээ л та бүхэн эмчид үзүүлж, хорт хавдрын шинжилгээ өгөхийг эцэг эхдээ сануулах хэрэгтэй. Энэ нь өвчнийг эрт оношилж, эмчлүүлэхэд чухал нөлөөтэй. Харин эцэг эх чинь эрүүл байвал санаа зовох зүйлгүй” хэмээн бичжээ.

 

Тейлор Свифтийн эцэг эх Теннесси мужийн Нэшвилл хотод амьдардаг бөгөөд тэрээр 2011 онд гэр бүлийнхэндээ 2.5 сая ам.долларын үнэтэй тансаг харш худалдан авч өгчээ.

 

Б.Саруул


Нүүр хуудас