Кэти Перри үсний загвараа өөрчилжээ

2015-04-02 17:31:12

 

Дуучин Кэти Перри өчигдөр тохиосон “Pools joke” буюу “Тэнэгүүдийн баяр”-аар үсны засалтаа эрс өөрчлөн халимаг болгожээ. Тэрээр инстаграмдаа шинэ үсний засалттай зургаа байршуулаад “Баярын мэнд. Өнөөдөр бүх хүн инээх хэрэгтэй. Бас зориг гаргаарай. Энэ өдөр л зориг гаргахгүй бол 364 өдөр харамсах болно” гэж бичжээ.

 

Тэрээр энэхүү шинэхэн үс засалтынхаа талаар реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнерээс асуужээ. Гэхдээ, Кэти гаргасан шийдвэрийнхээ талаар “тэнэгүүдийн баяраас өөр ямар баяраар ингэж хөгжилдөх билээ?” хэмээн бичжээ. 

 

А.Зул


Нүүр хуудас