Роберт Паттинсон сүй тавьжээ

2015-04-02 10:39:02

 

“Бүрэнхий” цувралын од Роберт Паттинсон найз бүсгүй Талия Барнеттайгаа сүй тавьсан тухай “People” сэтгүүл мэдээллээ. Болзож эхэлснээс хойш ердөө зургаан сар өнгөрсөн ч залуу хосуудыг сүй тавьсан гэдгийг хоёр ч ойрын эх сурвалж батлан хэлсэн байна.

 

 

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн хосууд папарацичдын дуранд өртөх болсноор тэдний харилцаа ил болсон билээ. Эдүгээ 27 настай дуучин Талия Барнет “FKA twigs” нэрээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд өнгөрсөн наймдугаар сард “LP1” нэртэй цомгоо гаргаж багагүй амжилтанд хүрээд байгаа юм.

 

Харин Роберт Паттинсон өмнө нь “Бүрэнхий” цувралд хамтран тоглосон Кристиан Стюарттай урт хугацааны турш хамтран амьдарч байгаад хоёр тийш болсон билээ.

 

Б.Саруул

 


Нүүр хуудас