Сонгуулийн бэлтгэл ажил хангагдаж байна

2013-04-25 17:04:28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажилтай зарим байгууллагад танилцсан дүнг сонслоо.

Тус байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажилтай танилцах Ажлын хэсэг байгуулан ахлагчаар нь УИХ-ын дэд дарга М.Энхболд, гишүүдэд УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Сонгуулийн ерөнхий хороонд ажилласан талаарх мэдээллийг УИХ-ын дэд дарга М.Энхболд танилцууллаа.


Нүүр хуудас