Ш.Солонгыг орлох хүн хэн бэ?

2013-05-29 14:27:12

Засгийн газрын хэрэг  эрхлэх газрын Тэргүүн  дэд  дарга Ш.Солонгыг  энэ сарын 19-ны өдөр үүрэгт ажлаас  нь чөлөөлсөн. Улсын мөрдөн байцаах газраас түүнийг Төрийн банкнаас ашиг авч байсан хүмүүсийн нэг гэж сэжиглэн шалгаж байгаа тул ажлаас нь халсан гэх мэдээлэл байсан юм.

Харин Улсын мөрдөн байцаах газрынхан энэ мэдээллийг үгүйсгэж албан ёсны тайлбар  өгсөн бөгөөд Ш.Солонго нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад хандахаа мэдэгдсэн байна.
Түүний   албан тушаалыг нь авах хүн одоогоор тодорхойгүй байгаа ч тус газрын дэд даргаар одоо ажиллаж байгаа Г.Дэнзэнг  томилох тухай яригдах болжээ.
                                                                                                                                                              А.Өлзий


Нүүр хуудас