Оросууд Сирийг S-300 пуужингаар зэвсэглэнэ

2013-05-29 09:59:27

ОХУ-ын удирдлагууд дайн, зөрчилдөөнтэй байгаа Сири улсад агаарын довтолгооноос хамгаалах S-300 маркийн пуужинг хүргэхээр болсноо зарлалаа. Тус улсын Гадаад харилцаны дэд сайд Сергей Рябков хэлэхдээ пуужин нь зөвхөн хамгаалалтын зориулалттай бөгөөд зөрчилдөөн, тэмцлийг хурцатгахгүй гэв. Түүнчлэн тэрбээр Европын холбооны комиссын Сири дэх бодлогыг ч бас шүүмжилжээ. Гэхдээ Сирид зэвсэглэл нийлүүлэхийг үл зөвшөөрөгч орнууд S-300-г алсын зайн баллистик пуужин гэж үзсээр байгаа юм. Сири дэх дотоодын зөрчил, мөргөлдөөн өнгөрсөн 2011 онд эхэлснээс хойш 80 мянга гаруй хүн нас бараад байгаа.


Л.Дэлгэр
 


Нүүр хуудас