Young Hollywood awards 2013 болж өнгөрлөө

2013-08-02 14:30:00

Калифорниа мужийн Санта Моникад өнгөрсөн мягмар гарагт 15 дахь удаагийн   Young  Hollywood Awards 2013 болж өнгөрсөн байна. Тус наадмыг CW Network-оос ивээн тэтгэж байгаа бөгөөд хөтлөгчөөр Aisha Taylor ажиллажээ. Уг awards-д дан залуу уран бүтээлчид оролцдог бөгөөд энэ жил Kelly Osbourne, Lucy Hale, Selena Gomez, Dave Franco, болон  Cody Simpson зэрэг алдартанууд оролцжээ.

The Young Hollywood Awards бол дуучид, жүжигчид, тамирчид загварынхан гээд 13-19 насны  залуу уран бүтээлчдийн дунд  жил бүр зохион байгуулагддаг томоохон наадам юм. Тус наадам анх 1999 онд зохион байгуулагдаж байжээ. Мөн энэхүү наадмыг "Oscars of Young Hollywood" хэмээн нэрлэдэг байна. Залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллах зорилготой уг наадамд хэд хэдэн номинациар уран бүтээлчдийг шагнадаг гэнэ. Тэдгээрээс дурьдвал шинэ уран бүтээлч, шилдэг болон амжилттай яваа уран бүтээлч, инээдмийн, загварлаг уран бүтээлч мөн жилийн супер од зэрэг шагналуудыг олгодог юм байна.

 

А.Өлзий

Lucy Hale

Kelly Osbourne

Selena Gomez

Dave Franco

Cody Simpson

 

 

 


Нүүр хуудас