Линдсэй Лоханы 90 хоногийн эмчилгээ дуусчээ

2013-08-02 10:52:00

Үргэлж элдвийн хэрэг төвөгт орооцолдож байдаг Холливүүдийн од Линдсэй Лоханы 90 хоногийн  эмчилгээ дуусчээ. Гэхдээ Лос Анжелосын Дээд шүүхийн шүүгч Жэймс Дэнигийн хэлснээр жүжигчин бүсгүйд 12 сарын эмчилгээ болон 30 хоногийн олон нийтийн ажил хийх үлдсэн аж. Өнгөрсөн оны зургаадугаар сард Калифорниагийн Санта Моникад болсон ослоор буюу Лоханы Порше машин ачааны тэрэгтэй мөргөлдөх үед Лохан өөрийгөө жолооны ард байгаагүй хэмээн цагдаад худал мэдүүлэг өгснөө хүлээсэн юм. Жүжигчин Линдсэй Лохан эмчилгээндээ үргэлжлүүлэн долоо хоногт гурван удаа явах шаардлагатай юм. Лохан эмчилгээнийхээ хугацааг Калифорниагийн Мираж Рэйнчо дахь Бетти Форд төвд өнгөрүүлсэн бөгөөд дараа нь Малибу руу шилжсэн юм. Өнгөрсөн хугацаанд түүний хийсэн болчимгүй үйлдлүүд нь 2007 онд согтуугаар машин жолоодсон, хар тамхи агуулж байсан гэх хэргүүдээс нь эхэлсэн. Жүжигчин удахгүй "The Canyons" хэмээх кинонд тоглох гэж байгаа бөгөөд энэ сард Опра Уинфригийн телевизийн шоунд оролцохоор болжээ.

 

А.Өлзий

 


Нүүр хуудас