Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Б.Ганболдын эрхийг хаслаа

2014-10-15 20:38:35

 

Олон улын хөлбөмбөгийн холбооны Ханс-Жоачим Экертээр ахлуулсан  Ёс зүйн хорооны эрхзүйн танхим Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Буяннэмэхийн Ганболдын улсын болон олон улсын чанартай хөлбөмбөгийн ямар нэгэн арга хэмжээнд оролцох эрхийг таван жилийн хугацаатай түдгэлзүүлэх шийдвэрийг гаргалаа.  

 

Түүнийг 2009 оны Азийн хөлбөмбөгийн холбооны хурлын үеэр болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийг сонгох сонгуульд болон 2011 оны Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд Ноён Мохамед Бин Хаммамаас хахууль авсан хэмээн буруутгажээ. Б.Ганболд нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны эрхзүйн дүрмийн 13-р зүйл болох харилцааны ерөнхий дүрэм, 18-р зүйл болох хамтран ажиллах, мэдээлэх, ил тод байдлын үүрэг, 21-р зүйл болох авлига, хээл хахууль, 42-р зүйл болох хамтран ажиллах үндсэн үүргүүдийг тус тус зөрчсөн гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ёс зүйн хорооныхон үзжээ.

 

Бэлтгэсэн Sillence

 

 

 

 


Нүүр хуудас