Урт нэртэй хуулиар мэдээлэл хийнэ

2013-05-28 09:24:06

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг мэдээлэл хийхээр болсон байна.

Тэрбээр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн болон хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2009 оны 55 дугаар тогтоолын биелэлтийн талаар танилцуулах аж.

УИХ-аас “урт нэртэй” гэгдэх хуулийг 2009 онд баталж, 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр тогтсон ч өнөөг хүртэл хууль төдийлөн хангалттай хэрэгжиж чадахгүй байгаа билээ. Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын уялдаа холбоо, компаниудад өгөх нөхөн төлбөрийн асуудал хүндрэл учруулж байгаа юм.
                                                                                                                                 Л.Дэлгэр


Нүүр хуудас