Нисдэг Голландчууд хүрэл медалийн эзэд боллоо

2014-07-13 12:45:40

Хөлбөмбөгийн ДАШТ-ны хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр шөнө Дэлхийн таван удаагийн аварга, тэмцээнийг зохион байгуулж буй Бразил, дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт Нидерландын шигшээ багийн хооронд боллоо. Голландчууд 0:3-аар Бразилчуудын нутагт нь буулган авч хүрэл медалийн эзэд боллоо.

Хагас шигшээ тоглолтод Германд 7:1-ийн харьцаагаар хожигдсон Бразилийн шигшээ баг энэхүү тоглолтод заавал ялалт байгуулж, ард түмнээ баярлуулах байсан. Гэвч тоглолтод “Нисдэг Голландчууд” буюу Нидерландын шигшээ багийн залуус илүүрхэж, гурван гоол хийснээр дэлхийн аваргын арвин түүхтэй Бразилийн шигшээ багийн нутагт нь хожлоо.

 

Нидерландын шигшээ баг сүүлийн хоёр ДАШТ-аас дараалан медаль хүртээд байна. Нидерландчууд  2010 оны ДАШТ-д шалгарахдаа Испаний багт ялагдаж байсан. Ийнхүү Нидерландын шигшээ баг дэлхийн аваргын гурван мөнгө (1974, 1978, 2010), хүрэл (2014) медаль хүртсэн амжилтаар Бразил, Итали, Герман, Аргентин зэрэг дэлхийн аварга цолыг хүртээд буй наймын багийн ард бичигдсэн хэвээр байна.

 

Өнөөдөр хөлбөмбөгийн ДАШТ-ын алтын төлөөх тоглолт ХБНГУ, Аргентины багуудын хооронд болно.

 

А.Барсболд


Нүүр хуудас