Хөлбөмбөг үзэж байсан бүсгүйд “L’Oreal” фирм загвар өмсөгчийн санал тавьжээ

2014-07-10 16:01:00

 

Аксел Деспигалер ердөө 17 настай нэгэн. Тэрбээр Бельгийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багаа дэмжихээр Бразилд иржээ. Багийнхаа тоглолтыг дэмжиж байсан түүнийг нэгэн сонин зургийг нь нийтэлснээр амьдралыг нь өөрчилсөн байна.

 

Түүний тухай Бельгийн сонинд “Царайлаг дэмжигч” хэмээн гарчигласан бөгөөд энэхүү зургийг твиттер, фэйсбүүкээр дэлхий нийтэд цацжээ. Харин Акселийн зургийг олж харсан алдарт “L’Oreal” брэнд түүнтэй холбоо барьж, загвар өмсөгчийн гэрээ байгуулах санал тавьснаар бүх адал явдал эхэлсэн гэнэ.

 

 Гэрэл зураг нь сошиал ертөнцөд тарсан Акселийг Бельгидээ буцаж ирэх үед фэйсбүүк дэх пэйж нь аль хэдийн 18 мянга 300 хүнд таалагдсан байв. Мөн “L’Oreal” фирмийн саналыг зөвшөөрсөн тэрбээр одоогоор нэгэн шинэ бүтээгдэхүүний зураг авалтад оролцох сурталчилгааны ажилдаа ороод байна. Дэлхийн аварга түүний амьдралыг өөрчилсөн нь маш олон хүнд тэр дундаа Бельгийн ард түмний хувьд ДАШТ-д зодоглосон хөлбөмбөгчдийн адил хүндэтгэл хүлээлгэх шалтгаан болжээ.

 

Т.Бат
 


Нүүр хуудас