Бразилын фанатууд Сан Паулу хотод 20 автобус шатаажээ

2014-07-10 14:10:00

 

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээд Бразилын шигтээ баг 1:7 харьцаатай Германы багт хожигдсонд уурлаж, хорссон Бразилын фанатууд Сан Паулу хотын гудамжинд 20 автобус шатаажээ.

 

Шатсан автобуснуудын ихэнх нь гражид байсан учраас галын үеэр хүн бэртэж гэмтээгүй байна. Орон нутгийн удирдлагуудын мэдээлж буйгаар дор хаяж 20 автобус бүрэн шатаж, нэлээд хэдэн автобус эвдэрч гэмтсэн тухай мэдэгдсэн аж.

 

Түүнчлэн тэмцээн дууссаны дараа Бразилын фанатууд Герман иргэний биед хүнд гэмтэл учруулсан тухай “Reuters” агентлаг мэдээлсэн байна.

 

Энэ удаагийн ялагдал нь 1975 оноос хойш Бразилын хүлээсэн хамгийн том ялагдал бөгөөд тоглолтын дараа Бразилын шигшээ баг фэнүүдээсээ албан ёсоор уучлал гуйсан гэнэ.

 

Б.Нямзул

 

 


Нүүр хуудас