Мөнгө угаахын эсрэг хуулийн төслийг хэлэлцэнэ

2013-05-28 09:10:28

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар таван асуудал хэлэлцэх бөгөөд үүний дотор Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна.

Манай улс олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-аас өгсөн даалгаврын дагуу мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хууль, эрх зүйн орчноо олон улсын төвшинд хүргэх үүрэг хүлээсэн. Зургаадугаар сарын15 гэхэд тодорхой хуулиудад өөрчлөлт оруулахгүй бол манай улсыг олон улсын байгууллагаас хар жагсаалтад оруулах юм. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд Хууль зүйн яамнаас Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирээд байгаа. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх ажээ.
                                                                                                                                                                                                                                Л.Дэлгэр
 


Нүүр хуудас