Робин Ван Перси бэлтгэлээ түр орхижээ

2014-07-09 13:56:00

 

Голландын шигшээ багийн ахлагч, довтлогооны шугамын гол хүч Робин Ван Перси Аргентинтай хийх тоглолтын өмнө гэдэс нь эвгүйрхсэн тул бэлтгэлээ түр орхижээ. Одоогоор түүнд нарийвчилсан шинжилгээ хийж, халуун орны гэдэсний өвчин тэр дундаа малиар зэрэг вирусын гаралтай халдвар авсан эсэхийг нягтлах гэнэ.

 

Сан Паулод байрлаж буй Голландын багийнхан хэт халууны улмаас бэлтгэлийн үеэр шөрмөс татах, булчин зангирах гэх мэт бэрхшээл их байгаа тухай “Амстердам Ньюс”-т бичжээ. Хөлбөмбөгийн анагаах ухаанд тамирчны гэдэс эвгүйрхэж, бэлтгэл хийх боломжгүй үед 7-14 хоног амраах практик бий. Хэрэв Робин Ван Перси энэ тоглолтыг өнжвөл түүнийг Клас Ян Хунтелар нөхөж тоглоно.

 

Голландын багийн дасгалжуулагч Ван Гааль энэ явдлын тухай “Надад санаа зовох зүйл алга. Түүний энэ асуудал түргэн шийдэгдэх байх. Гэхдээ гэдэсний халдварт малиар туссан бол асуудал өөр” гэжээ.

 

Мөн тэрбээр “Аргентинтай хийх тоглолт маш чухал. Үүнд Робин Ван Перси оролцох нь бүр чухал” гэжээ.

 

Т.Бат


Нүүр хуудас