Бразилийн хөгжөөн дэмжигчдийн сэтгэл шимшрүүлэм дүр төрх

2014-07-09 11:26:32

Урьд шөнө болсон тоглолт Бразилчуудын хувьд хэзээ ч мартагдашгүй шившигтэй дурсамжийг үлдээлээ. Нутгийнхаа дэвжээн дээр дэлхийн аваргын алтан цомын төлөө Германы шигшээ багийн эсрэг тоглосон Бразилийн шигшээ баг Бразилчуудынхаа итгэлийг алдсанаар барахгүй үнэхээр урам хугарч, уурлаж хилэгнэн, цөхөрсөн байдалд оруулсан байна. Хагас шигшээгээр тогтохгүй аваргын цомыг авна гэдэгтээ итгэлтэй байсан Бразилчуудын зарим нь уур хилэнгээ харуулж, Neymar-ын тоглогчийн дугаар бүхий цамцыг шатаасан байна. Энэхүү тэмцээнд зориулан олон тэрбум доллар зарсан Бразил улс зургаа дахь цомоо авна гэдэгтээ итгэлтэй байсан юм.

 


Нүүр хуудас