Мирослав Клозе ДАШТ-ий бүх цаг үеий мэргэн бууч боллоо

2014-07-09 11:13:00

 

Өчигдөр явагдсан Бразил, Германы тоглолтын 23 дахь минутад багийнхаа хоёр дахь бөмбөгийн оруулсан Германы шигшээ багийн довтлогч Мирослав Клозе хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч боллоо. Тэрбээр 2002 оны ДАШТ-д оролцсон цагаасаа хойш нийт 16 бөмбөгийг ДАШТ-д өөрийн нэр дээр бичүүлээд байна. Түүний араас 15 гоолтой алдарт Бразилын од Роналдо Лима яваа бол гуравдугаар байрт 14 гоолтой баруун Германы түүхэн од Герд Мюллер нэрлэгджээ.

 

Мөн тэрбээр Германы шигшээ багийн өмнөөс 71 гоол оруулсан амжилтаар бүх цаг үеийн шилдгээр тодроод байна. Клозе хамгийн анх 2002 оны ДАШТ-д оролцохдоо таван гоол хийж байсан бол 2006 онд “Алтан шаахай” шагналын эзэн болсон түүхтэй. Мөн 2010 онд ӨАБНУ-д зохиогдсон дашт, Бразил 2014 ДАШТ-д тус бүр гоолдсоноор 15 бөмбөг дөрвөн ДАШТ дараалан оруулжээ.

 

Түүнчлэн Мирослав Клозегийн өөр нэгэн амжилт бол Уве Силер, Пеле нарын хамт дөрвөн ДАШТ дараалан гоолдсон гурван тоглогчийн тоонд багтсан явдал юм.  Германы шигшээ баг Бразилыг 7:1-ээр буулган авч шигшээд шалгарсан тул Клозед дахиад ч гоол оруулах магадлал их байгаа.

 

Т.Бат

 


Нүүр хуудас