Ди Мариа тоглохооргүй боллоо

2014-07-09 11:05:00

Аргентиний довтлогч Анхель Ди Мариа Лхагва гарагт Нидерландын багтай тоглох шөвгийн дөрвийн тоглолтоос хасагдаж оронд нь Аргентиний хөлбөмбөгчин Сергио Агуэро тоглохоор болжээ.

 

Өнгөрсөн амралтын өдрөөр Аргентиний шигшээ баг Бельгийг 1:0-ээр буулган авсан. Энэ тоглолтод хөлбөмбөгч Анхель Ди Мариа гуяндаа бэртсэн юм.  Тиймээс Манчестер Ситигийн довтлогч Агуэро бэлтгэлдээ эргэн ирж Ди Мариагийн оронд тоглолтыг үргэлжлүүлнэ гэдгээ зарласан юм.

 

Э.Лхагважаргал

 


Нүүр хуудас