ДАШТ-ий тухай таны мэдэхгүй 10 зүйл

2014-07-09 10:44:00

Энэ зургаа болон долоодугаар сарын турш дэлхий дахинаа бүх нийтийн анхаарал хөлбөмбөгийн ДАШТ-д төвлөрч байна.  Ингээд ДАШТ-тэй холбоотойгоор Дэлхийн аваргын түүхэн дэх сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

 

Энэ жил анх удагаа goal-line  технологийг ашиглаж байна.

FIFA-ын зүгээс энэ жил анх удаа технологийн дэвшилтэт бүтээгдэхүүн болох  goal-line  технологийг ашиглаж байна. Тус технологийг анх Япон улсад зохион байгуулагдсан Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай туршсан юм.  Талбайн эргэн тойронд 14 камер харин хаалганы эргэн тойронд 7 камер суурьлуулсан бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар  гоолыг алдалгүй тооцоолон гаргахнээ.  Мөн бөмбөгийн байрлалыг 3D-ээр авах бөгөөд бөмбөг хаалганд орсон үед секундын дотор мэдээлийг өгөх юм.

Зинедин Зидан бол ДАШТ-ийн түүхэн дэх хамгийн их торгуултай тамирчин

Хөлбөмбөгийн фанатуудын дунд Зизоу нэрээрээ алдаршсан тэрээр гайхалтай тоглолтуудаа үргэлжлүүлсээр байна. Түүний тоглолтуудаас 2006 оны ДАШТ-ийн Италийн багийн эсрэг хийсэн тоглолтыг мартаж болохгүй билээ. Мөн Зинедин Зидан нь тоглолтын үеэр маш олон торгуулийн хуудас авсан гэдгээрээ алдартай. Тэрээр  1998-2006 онууд дахь ДАШТ-ийн гурван тоглолтон дээр тэрээр дөрвөн шар карт, хоёр улаан карт авч байсан байна.   

Недирландын баг гурван удаа финалын шатанд үлдэж байсан ч нэг ч удаа ялалт байгуулаагүй. 

Недирландын үндэсний баг  ДАШТ-д  түрүүлээгүй ч гайхалтай тоглолтуудыг үзүүлсэн багаар нэрлэгддэг.  Учир нь Нидерландын багт Йохан Кройф, Йохан Неескенс  болон  Ринус Михельс зэрэг гайхалтай хүмүүс байдаг. Гэхдээ тэд гурван удаа финалын шатанд үлдэж байсан ч нэг ч удаа ялалт байгуулж байгаагаагүй. 1974 болон 1978 оны ДАШТ-нд финалын шатанд үлдэж байсан ч  Баруун Герман болон Аргентинын багт хожигдож байсан юм. Харин хамгийн сүүлд Испанийн багттай тоглосон бөгөөд нэмэлт цагт Испанийн тамирчин Андрес Иниеста гоол оруулсанаар Нидерландын баг хожигдсон билээ.

ДАШТ-ийн түүхэн дахь хамгийн урт төрийн дууллын эзэд  бол Грекчүүд

ДАШТ-ийн түүхэн дахь хамгийн урт төрийн дуулал бол Грекийн төрийн дуулал юм. Энэ нь 158 мөртэй юм. Харин түүний дараа Уругвайн төрийн дуулал орох бөгөөд энэ нь 105 мөртэй юм. Гэхдээ хамгийн гайхалтай нь ДАШТ-ийн эхэнд төрийн дуулал бүтнээрээ эгшиглүүлдэггүй уламжлалтай юм. Төрийн дуулал тус бүхийг ердөө 90 секунд  л эгшиглүүлдэг.  Мөн  Грекийн төрийн дуулал нь YouTube-ийн тооллоор бол 55 минутын үргэлжилдэг юм байна.  

2014 ДАШТ бол хамгийн өндөр өртөгөөр бүтсэн

Бразилчууд ДАШТ-ийг зохион байгуулахын тулд маш их хөрөнгийг зарсан. Тэд ч үүнийгээ нуудаггүй.  Энэ жилийн ДАШТ-нд Бразил 14-16 тэрбум долларыг зарцуулжээ. Энэ нь өмнөх дэлхийн аваргуудын 2 ч тоглолтын нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Жишээ нь Бразилчууд Амазоны ойн дунд байрлах цэнгэлдэхийг барихын тулд л гэхэд 300 саяыг зарцуулжээ.

ДАШТ-ийг зохион байгуулсан 19 орны 6 нь Цомын эзэн болж чадсан

Өнгөрсөн жилүүдэд хөлбөмбөгийн ДАШТ-ийг нийтдээ 19 орон зохион байгуулсан. Тэдгээр улс орнуудаас нь зургаа нь цомын эзэн болж чаджээ. Тэд бол Уругвай, Италь, Герман, Бразил, Англи, Аргентина, Франц болон Испанийн багууд юм.

 

Э.Лхагважаргал

 

 


Нүүр хуудас