Хөлбөмбөгийн ДАШТ-ийг тоогоор илэрхийлэх нь

2014-07-09 10:19:00

Бразил улсад зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотой тоон мэдээллийг хүргэж байна.

 

20 дахь удаагын хөлбөмбөгийн  дэлхийн аваргыг тохиолдуулан маш олон орны жуулчид Бразил улсыг зорин ирж байна.  Бразил улсын хувьд  жуулчидыг хүлээн авахад асуудалгүй байсан бөгөөд тэнд 2500 гаруй нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа явуулдаг байна. Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ- д шигшээд 32 баг өрсөлдөж байгаа билээ. Тоглолтыг маш олон камераар зэрэг хянах бөгөөд талбайн дээр 4 дроныг нисгэж байгаа юм байна.

 

Харин харуул хамгаалалтын ажилд нийтдээ 855 сая долларыг зарцуулсан байна. Хоёр сарын турш дэлхий дахинаа хөлбөмбөгийг шимтэн үзэж байгаа бөгөөд энэ жилийн ДАШТ-ий нээлтийн өдөр Твиттер хуудсанаа тоглолтын талаарх жиргээ 12,2 саяд хүрсэн байна.

 

Мөн түүнчлэн дэлхий дахинаа 3,2 тэрбум хүн тоглолт үзэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин тоглолтын тасалбарын хувьд 1,6 сая хувь тасалбар худалдаалагджээ. Тасалбарын дундаж үнэ 100 доллар байсан байна.   Энэ жилийн ДАШТ хамгийн өндөр өртөгөөр бүтэж байгаа. Тоглолтууд 12 цэнгэлдэхэд тоглогдох бөгөөд ‌Зургааг барьж, зургааг сэргээхэд нийт 3.47 тэрбум ам долларыг зарцуулсан байна. Мөн түүнчлэн ердөө зар сурталчилгаанд л гэхэд 2,3 тэрбумыг зарахаар тооцоолсон байна.  харин шилдэгийн цомыг хийхэд 10 саяыг зарцуулжээ.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас