ДАШТ-ий хуурамч тасалбар зарж байсан этгээдийг баривчилжээ

2014-07-08 10:30:00

Бразилын цагдаа нар хөлбөмбөгийн ДАШТ-ий хуурамч тасалбар зарж байсан этгээдийг саатуулжээ. Тэрбээр тоглолтын тасалбарыг хуурамчаар хэвлэж, олон арван хүнд борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

 

Рэй Велан гэгч этгээд Рио Де Жаниерогийн зочид буудалд байрлан, тоглогчдын өмсгөл болон бусад эд зүйлсийг ч хуурамчаар үйлвэрлэж байсан нь илэрчээ. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар ийм хэргээр 11 гадны иргэнийг баривчилсан байна.

ДАШТ-ий сүүлчийн тоглолтууд ойртох тусам хуурамч тасалбар шаглан зарагсад илрэх явдал их байдаг гэнэ. Учир нь хэсгийн шатны тоглолтуудад ийм луйвар хийсэн хүмүүс баригдахгүй байх тохиолдол их байдаг аж.

 

Рэй Велан хуурамчаар хэвлэсэн билетээ 90 доллараар зарж байсныг илрүүлсэн байна.

 

Т.Бат


Нүүр хуудас