Аргентин Бельгитэй, Голланд Коста Рикатай тулна

2014-07-05 16:02:00

 

Бразил 2014 ДАШТ-ий шөвгийн наймын сүүлийн хоёр тоглолт өнөө орой Монголын цагаар 00:00 цагаас эхэлнэ. Эхний тоглолт Аргентин Бельгийн хооронд өрнөх бол дараагийн учраа Голланд Коста Рикагийн тоглолтоор үргэлжлэх юм.

 

Аргентины шигшээ багийн хувьд хэсгийн шатнаас дажгүй оноолттой байсан гэхэд болно. Тэд харьцангуй өрсөлдөөн багатай “F” хэсгийг толгойлж, Босни Герцогвен, Иран, Нигерийн багуудтай давгүй тоглолт үзүүлж хэсгийн нэгдүгээр байраар гарч ирсэн.

 

Улмаар шөвгийн 16-д мөн л тийм ч хэцүү багтай тоглоогүй. Европын хамгаалалтын мастер Швейцарийг 1:0-ээр хожин шөвгийн 8-д гарч ирсэн Лионел Мессигийн баг одоо л жинхэнэ чансаагаа харуулах биз ээ. Тэд Бельгийн шигшээ багийг хожвол шөвгийн дөрөвт орж ирэх төдийгүй Бразил Германы аль хожсонтой тоглох юм.

 

Харин нөгөө талд Голланд, Коста Рикагийн учраа бий. Голландын шигшээ баг хэсэгтээ Испанийн багийг итгэмээргүй эргэн ирэлтээр хожсоны дараа энэ ДАШТ-д өрсөлдөх хэмжээнд байгаа шүү гэдгээ харуулсан юм. Тэд шөвгийн 16-д Чилийг 2:0-ээр буулган авч өнөөдрийн шатанд ирээд байна. Тэдний өрсөлдөгч Коста Рика амархан баг биш. Коста Рикачууд Англи, Италийг мулталж энэ шатанд гарч ирсэн бөгөөд Голландад амар бууж өгөхгүй нь тодорхой.

 

Шөвгийн дөрөвт хэн хэн үлдэх вэ.

 

Т.Бат


Нүүр хуудас