Зөнч яст мэлхий Бразилыг ялна гэв

2014-07-04 15:53:25

Өнөөдөр Бразил-Колумбын багууд шөвгийн наймд хүч үзэх бөгөөд хөлбөмбөгийн фанатууд тоглолтын талаар янз бүрийн таамаглал дэвшүүлж багуудын тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Зөнч гэгдэх мэлхий Бразил улсыг ялна гэж үзсэн гэж Си Эн Эн агентлагт мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрийн тоглолтоор Бразил улс Чилийн багийг торгуулийн цохилтоор буулган авсан бол Колумбын баг Уругвайн багийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авсан билээ. Өнөөдөр Дэлхийн аваргын шөвгийн наймд энэ хоёр баг хүч үзэх юм. Колумб улс энэ жилийн Дэлхийн Аваргын цомын эзэн болж болзошгүй байна хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд хэлж байгаа.

 

 Бразил улс нээлтийн тоглолтоос эхлэн шилдэг гэдгээ баталсаар байгаа. Тиймээс өнөөдөр Бразил - Колумбын багуудын хооронд болох тоглолт ихээхэн шуугиан тарьсан, олны сонирхлыг татсан тоглолт, маш эгзэгтэй мөч байх болно. Тиймээс ч энэ хоёр багийн тоглолтыг олон мянган фэн нь хүлээж, янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаа юм. Энэ жилийн дэлхийн аваргын туршид энэ хоёр баг бусдаас хүчтэй болохоо баталсан бөгөөд Дэлхийн аваргын цомыг энэ хоёр багийн аль нэг нь авна гэж олон хүн хэлж байгаа.  Зөнч гэгдэх мэлхий энэ хоёр багийн тоглолтоор Бразил улс илүү гэдгээ баталж ялалт байгуулна гэж зөгнөжээ.

 

Энэхүү том толгойтой хэвлээр явагч амьтан хоёр багийн тугийг харснаа дороо нэг бүтэн эргээд Бразилийн тугтай талаас хоол идсэн байна. Энэ үйл явдлыг харсан хүмүүс уухайлан босож Бразил улс Колумбын шигшээ багийг буулган авна хэмээн баярлаж байна.

 

Бэлтгэсэн: Э.Лхагважаргал


Нүүр хуудас