Криштиано Роналдо хамгийн сайн маркетингтай хөлбөмбөгч

2014-07-03 16:50:00

Португалын тамирчин Кристиано Роналдо хамгийн сайн маркетингтай хөлбөмбөгчнөөр шалгарчээ. Түүний араас Аргентиний хөлбөмбөгч Лионел Месси орсон байна. Тэд Дэви Брауны Индекст сүүлийн үед маш өндөр үнэлгээг авах болсон  байна. Испанийн мэргэжлийн хөлбөмбөгчин Жерард Пикэ энэхүү жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна.

 

Пепукомын гүйцэтгэх захирал Пол Смит хэлэхдээ: “Дэлхий нийтээр дэлхийн аваргын тамирчид, багуудыг харж байна. ДАШТ нь дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээн болсон бөгөөд томоохон брэндүүд болоод албан ёсны партнерууд нь борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд энэ тэмцээний нэрийг ашиглаж байна” хэмээн хэлжээ. Кристиано Роналдо бас твиттер хуудсандаа хамгийн олон дагагчтай гэнэ. Тодруулбал тэрбээр твиттертээ 26,6 сая дагагчтай. Бразилын тамирчин Неймар 10,8 сая дагагчтай, Английн Уэйн Рүүни 8,8 сая дагагчтай гэж албаны эх сурвалжид тэмдэглэжээ.

 

Тэднийг 8,7 сая дагагчтай Испанийн тамирчин Андрес Иньеста, 8,5 сая дагагчтай Пике нар хүндэтгэн дагадаг байна. Ингээд Дэви Брауны индексийн сайн маркетингтай хөлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлж буй тамирчдын талаар товч танилцуулъя.

 

  1. Кристиана Роналдо

Реал Мадридын хөлбөмбөгчин Кристиано Роналдо 2013 оны алтан бөмбөгийн эзэн болж байсан. Реал Мадрид болон Португалын шигшээд тоглодог. Дэви Брауны индекст түүнийг өнөөдөр дэлхийн хүн амын 83,9 хувь нь мэддэг гээд хөлбөмбөгийн хамгийн олны танил тамирчин хэмээн тодорхойлоод байна.

Кристиано Роналдог Итали, Испани, Герман, Турк, Аргентинд нийт хүн амынх нь 95-аас дээш хувь нь сайн мэддэг гэнэ. Мөн тэрбээр Армани, Найк, Кока-Кола зэргийн алдартай нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажилладаг. Смит хэлэхдээ “ Роналдогийн үнэ цэнэ багт нь чухал нөлөө үзүүлдэг. Тэр фэйсбүүк хуудсандаа 82 сая лайк, твиттертээ 26 сая дагагчтай” гэжээ.

 

  1. Lionel Messi

Дөрвөн удаагийн Алтан бөмбөгийн эзэн, тэрбээр Испанийн Барселонад тоглодог бөгөөд жилд 27,5 сая долларын орлоготой бөгөөд дэлхийд хамгийн өндөр орлоготой тамирчнаар шалгарчээ.

  1. Жерар Пике

Испани Барселонагийн хамгаалагч Жерар Пике Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигт гурван удаа цомын эзэн болсон. Тэрбээр дуучин Шакиратай хайр сэтгэлийн холбоотой бөгөөд энэ нь түүнийг дэлхий нийтэд илүү олон хүнд танигдахад ихээхэн нөлөөлжээ.Дэлхийн хүн амын 58-аас дээш хувь нь Пикег мэдэх бөгөөд тэдний дөрөвний гурав нь Пикег дэмждэг хэмээн хэлж байна гэж Дэви Брауны индекст тэмдэглэжээ.


       4. Фернандо Торрес

Премьер лигийн Челси клуб болон Испанийн шигшээ багийн довтлогч түүнийг  Дэви Брауны индекст “дэлхий нийтэд хамгийн сайн танигдсан хөлбөмбөгчдийн жагсаалтын дөрөвдүгээр бичигдсэн байна. Тэрбээр Пэпси болон бусад компаниудтай хамтарч ажилладаг. Тэр 2010 оны ДАШТ-д гоол оруулж чадаагүй ч Испанийн түүхэнд анх удаагаа Дэлхийн цомыг авчирсан баатруудын нэг болсон билээ.

       5. Уэйн Рүүни

Уэйн Марк Рүүни Английн хөлбөмбөгчин бөгөөд премьер лигийн Манчестер Юнайтед болон Английн шигшээгийн довтлогч юм. Тэрбээр Дэви Брауны индекст Английн хамгийн өндөр зэрэглэлийн хөлбөмбөгчнөөр шалгарсан байна. Энэ жилийн эхээр тэрбээр Английн хөлбөмбөгийн Манчестер Юнайтед багтай дөрвөн жилийн гэрээнд гарын үсэг зуралцсан юм.Энэхүү гэрээ нь жилд ойролцоогоор 26 сая долларын цалингийн цэс агуулжээ.

Э.Лхагважаргал


Нүүр хуудас