Эден Азар: Би Мессигийн түвшинд хүрээгүй

2014-07-03 07:30:00

Бельгийн шигшээ багийнхаа хамт ДАШТ-ий шөвгийн 8-д хүрч очоод буй Эден Азар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр удахгүй болох Аргентин, Бельгийн тулааны тухай ярьсан юм.

 

Азар: “Би Месситэй адилхан болохыг хүсдэг. Гэхдээ яг өнөөдөр би түүний түвшинд очоогүй. Надад цаг хугацаа хэрэгтэй. Энэ зөвхөн гоол биш. Миний ур чадварын тухай асуудал. Аргентинад ганцхан Месси байхгүй. Тэнд шигшээ багтаа хувь нэмэр болох олон шилдэг тамирчин байгаа. Гэхдээ Месси ямар ч нөхцөлд өөр байдал үүсгэх аюултай тоглогч” гэжээ.

 

Энэ ДАШТ-ий шөвгийн наймд Аргентин, Бельги таараад байгаа юм. Тиймээс Челсигийн жигүүрийн тоглогч Эден Азар тэднийг зогсоохын тулд бүхнээ зориулна гэсэн байна.

 

Т.Бат

 


Нүүр хуудас