Юргэн Клинсман: Би 2018 он хүртэл үлдмээр байна

2014-07-02 17:11:31

АНУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Юргэн Клинсман 2018 он хүртэл үлдэх хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр шигшээ багаа дараагийн ДАШТ-д оролцуулах хүндтэй үүргийг хүлээх нь нэр төрийн хэрэг гэсэн байна. Түүний удирдсан АНУ-ын баг Бразил 2014 ДАШТ-д тун амжилттай оролцож, шөвгийн 16 хүрсэн юм.

Сүүлийн үед түүнийг Оросын шигшээ багийн удирдлагууд урьсан ч АНУ-ын багтаа үлдэх хүсэлтэй төдийгүй дараачийн ДАШТ-д шигшээ багаа улам илүү амжилттай оролцуулахаар зорих болно гэжээ. Юргэн Клинсманы удирдсан АНУ-ын баг хэсгээсээ шалгарсны сацуу Бельгийн багтай эн тэнцүү тоглож, эцсийн мөчид хожигдсон юм. Хэн ч АНУ-ын багийг ийм амжилттай тоглох тухай таамаглаагүй билээ.

 

Юргэн Клинсман “Бидэнд байгаа зарим залуу тоглогчид дараачийн ДАШТ гэхэд шилдэг болно. АНУ-ын багт ирээдүй бий. Манай баг Бельгитэй 120 минут тоглосны дараа олон хүн биднийг маш том амжилт гаргаж чадах баг гэж үнэлсэн. Би бүх тоглогчдоороо бахархаж байна. Хэрэв удирдлагууд хүсвэл надад 2018 он хүртэл шигшээ багаа дасгалжуулах бодол байгаа” гэжээ.

 

 Т.Бат


Нүүр хуудас