Барселонагийн төлөөлөгчид Суарезийн асуудлаар уулзалт хийнэ

2014-07-02 15:03:05

Английн Прэмьер лигийн мэргэн бууч Луис Суарэз Бразилд болж буй ДАШТ-д Италийн эсрэг тоглож байхдаа Жиоржио Кьеллиниг хазсан хэмээн хөлбөмбөгийн ертөнцөөс 4 сар хол байх торгууль хүртээд байгаа билээ. Гэвч түүнийг эгнээндээ нэгтгэх гэсэн багуудын цуваа тасрахгүй байна. Испанийн Эзэн хааны баг Луисыг авахаар тун шаргуу хөөцөлдөж байсан ч Радамэл Фалкаог авсан. Ингэснээр тэд санаагаа хураасан. Харин Испанийн бас нэг гранд болох Каталоны Барселона баг түүнийг авахаар хөөцөлдөж эхэллээ.

 

The Telegraph-д мэдээлж байгаагаар өнөөдөр Барса, Луис Суарэзийг багтаа элсүүлэх талаар Ливэрпүүлийн удирлагуудтай эхнийхээ яриа хэлцээрээ хийх гэж байгаа гэнэ. Лондон хотноо Ливэрпүүлийн Иан Эйр тэргүүтэй албаныхан Барсагийн техникийн асуудал хариуцсан захирал Раул Санльехитэй уулзахаар болсон байна.

 

Улаанууд багийнхаа мэргэн буучийг 70-80 сая паундаар зарах бодолтой байгаагаас гадна тэд энэхүү наймааны нэг хэсэгт Барсагийн Чили хагас хамгаалагч Алэксис Санчэсийг багтаах бодолтой байгаа аж.

 

С.Санчир


Нүүр хуудас