Аргентин Швейцарийг арайчүү хожлоо

2014-07-02 02:52:14

Аргентин Швейцарийн шигшээ багуудын тулаан шөвгийн 16-ийн хүндхэн тоглолтуудын нэг байлаа. Энэ тоглолтод Аргентин илт давуу хожино гэх мэргэжилтнүүдийн таамаг талаар болсон. Леонел Мессигээр ахлуулсан Аргентинчуудын довтолгоо Швейцарийн хана мэт хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсаар бүтэн 90 минут өнгөрсөн. Улмаар нэмэлт 30 минут сунгаж тоглосон. Ингээд нэмэлт цагийн 118 дахь минутад Леонел Мессигийн гайхалтай дамжуулалтаар Анхел Ди Мариа тоглолтын цорын ганц гоолыг орууллаа. Ингэснээр Аргентинчууд Швейцарьтай 120 минутын турш “тулалдсаны” эцэст арайчүү нэг гоол оруулан хожиж, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ авлаа.

 

Л.Дэлгэр

 

 


Нүүр хуудас