Луйс Суарес уучлалт гуйлаа

2014-07-01 10:05:00

ДАШТ-ий хэсгийн тоглолтын үеэр Италийн багийн хамгаалагч Жиоржиа Келинигийн мөрийг хазсан Уругвайн шигшээ багийн довтлогч Луйс Суарес өчигдөр албан ёсоор уучлалт гуйжээ. Тэрбээр Итали залуу Келинигээс болон нутаг нэгтнүүд, фэнүүдээсээ хүлцэл өчсөн байна.

 

“Би Жиоржиа Келинид тийм үйлдэл гаргасан нь үнэн. Би дахиад ийм үйлдэл гаргахгүй. Намайг уучлаарай. Магадгүй эдгээр явдлуудыг тайлбарлах хэцүү” гэжээ.

 

Түүнийг Уругвайн шигшээ багтай есөн тоглолт, клубын түвшинд Ливэрпүүлийн хамт 4 сар талбайд гарахгүй байх шийтгэлийг ФИФА-аас гаргаад байв.

 

Мөн Луйс Суарес Келиниг хазсан үйлдлийнхээ төлөөсөнд хүртсэн шийтгэлийг буруу гэж бодохгүй байгаагаа илэрхийлээд, харин ч зөөлөн шийдвэр гаргаж боломж олголоо хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Т.Бат

 

 


Нүүр хуудас