Франц – Нигери тоглолтын өмнө

2014-06-30 23:43:42

 

ДАШТ-ий “Е” хэсгээс шалгарсан Францын шигшээ баг шөвгийн 16-ийн эхний тоглолтоо “F” хэсгийн хоёрдугаар байраар гарч ирсэн Нигерийн багтай хийх гэж байна.

 

Хоёр баг энэ ДАШТ-д тун давгүй оролцож, хэсгээсээ гарсан амжилттай. Францын шигшээ баг өнгөрсөн 2010 оны ӨАБНУ-д болсон ДАШТ-д хэсгээсээ шалгарч чадаагүй бол энэ удаа арай өөр дүр төрхтэйгээр тоглож байна.

 

Харин Жон Оби Микелээр ахлуулсан Нигерийн шигшээ баг хар тивийн төлөөлөл болон үлдэж, Африкийн нэр төрийг үргэлжлүүлэх зорилготой Бразилд тунаж үлдээд байгаа.

 

Тэдний тоглолт Эстадио Национал Брасилиа цэнгэлдэхэд явагдана.

 

Талбайн шүүгчээр АНУ-ын шүүгч Марк Гиегерээр ахлуулсан баг ажиллах гэнэ.

 

Хоёр багаас бэртэлтэй тоглогч байхгүй бөгөөд тамирчид шөвгийн 16-ийн шийдвэрлэх тулаанд бэлэн байгаа.

 

 


Нүүр хуудас