Колумбын фэнүүд баяраа тэмдэглэв

2014-06-30 17:20:00

Бямба гарагт Уругвайн хөлбөмбөгийн баг Колумбын багт ялагдал хүлээж Дэлхийн аваргын талбайг орхисон. Тэд эсрэг багийнхаа тоглогчийг хазсаныхаа төлөө тэмцээнээс хасагдсан Луис Суаресгүйгээр тэмцээнд амжилттай оролцож чадсангүй.

 

Колумб улс түүхэндээ анх удаа Дэлхийн аваргын тэмцээний шөвгийн 16-д үлдэж чадсан. Тэд Уругвайн хөлбөмбөгийн багийг буулган авсныхаа дараа Бразил улсын багтай хүч үзэлцэхээр боллоо.

Бямба гарагт Рио дэ Жанейро хотод тэмцээний нэр хүндтэй тамирчдын нэг Жеймс Родригесээр удирдуулсан Колумбын баг Уругвайн багтай тоглож 2:0-ын харьцаатайгаар буулган авсан юм. Колумбын шигшээ багийн дасгалжуулагч Хосе Пекерманы баг тоглолтын эхний хагаст давуу байдлаа үзүүлж байсан.

 

Уругвайн баг эсрэг багийн тоглогчоо хазсаны улмаас тоглолтоос хасагдсан Луис Суаресгүйгээр амжилттай тоглож чадсангүй. Баасан гарагт Форталеза хотод болох хагас финалд Колумб Бразилийн багтай хүч үзэх юм.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас