Жэймс Родригес шилдэг тоглогчоор нэрлэгдэж магадгүй

2014-06-30 17:10:00

Колумбын хөлбөмбөгчин Жеймс Родригес энэ жилийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч болох магадлал өндөр байна. Уругвайн багтай тоглоход оруулсан гоолыг оролцуулаад тэрбээр баруун зүүнгүй гоол хийж маш эрчимтэй тоглолтыг үзүүлсээр байна.

 

Тиймээс тэрбээр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шилдэг тоглогчоор шалгарах магадлал тун өндөр байна.  Түүнчлэн 22 настай энэ тамирчны тоглолтууд нь энтертайнмент ертөнцөд маш өндөр үнэлгээг авч байна. Долдугаар сарын 4-ний өдөр Колумбын шигшээ баг Бразил улстай шөвгийн наймд хүч үзэх юм.

 

Э.Лхагважаргал

 


Нүүр хуудас