ДАШТ-ий цом Бразилынх уу, Колумбынх уу

2014-06-30 17:03:00

Дэлхийн аваргын шөвгийн наймд хамгийн шилдэг тоглолтууд болох нь тодорхой боллоо. Өнгөрсөн амралтын өдрийн тоглолтоор Бразил улс Чилийн багийг торгуулийн цохилтоор буулган авсан бол Колумбын баг Уругвайн багийг 2:0-ийн харьцаатайгаар буулган авсан билээ. Дэлхийн аваргын шөвгийн наймд энэ хоёр баг хүч үзэх юм. Колумб улс энэ жилийн Дэлхийн Аваргын цомын эзэн болж болзошгүй байна хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд хэлж байна. 

 

  1. БРАЗИЛ УЛС ЦОМЫН ЭЗЭН БОЛОХ УУ?

2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолтоос эхлэн Бразил улс шилдэг гэдгээ баталсаар байна. Өнгөрсөн амралтын өдрөөр Бразилийн шигшээ баг Чилийн багтай тоглох үеэр хоёр баг хүч тэнцүү болохоо харуулж тэмцээн нэмэлт цагийн турш үргэлжилсэн ч хоёр багийн ялагч тодроогүй тул торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдсэн юм. Неймар бол баг дотроо хамгийн тод гялалзаж байгаа од хэмээн хэлж болно.

 

Гэсэн ч Бразилийн багийн бусад тоглогч нь тоглолтын эрч хүч, хоорондын уялдаа холбооны хувьд тийм ч сайн байгаагүй. Учир нь Чилийн багтай Бразил улсыг тоглох үеэр тоглолтын 120 минутын туршид Бразилийн багийнхан халдаж болмоор, ихээхэн сул харагдаж байсан. Тэд Чилийн том алдааны ачаар л шөвгийн наймд үлдэх боломжийг гартаа авч үлдсэн гэхэд болно.

 

Бид одоохондоо Бразил улсаас сайн тоглолтыг олж хараагүй л байна. Гэхдээ тэд шийдвэрлэх тоглолтуудад өөрсдийн юу чаддагаа харуулж гайхалтай тоглолтуудыг үзүүлэх биз ээ.

 

  1. БРАЗИЛИЙН ШИГШЭЭ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙХ ЁСТОЙ

Бразил улс энэ жилийн ДАШТ-ийг зохион байгуулахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэж одоо ч шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр байгаа билээ. Маргаан дагуулсан ДАШТ-д Бразилийн үндэсний шигшээ багийн хувьд ч аваргын цомыг авч үлдэх хариуцлага тулгарч байгаа юм. Тиймээс Бразилийн баг өөрсдийнхөө төлөө бус өөр олон зүйлийн төлөө энэ тэмцээнд чадах бүхнээ хийх ёстой юм. Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луис Фелипе Сколари: “Манай улс маш олон зүйлийг, ялангуяа хөлбөмбөгийг ойлгож, мэдэрч байна гэж бодож байна.” хэмээн хэлжээ.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас