Роналдо Португалд газардав

2014-06-30 13:17:00

Португалын үндэсний шигшээ, Реал Мадридын жигүүрийн од Криштиан Роналдо Бразил 2014 ДАШТ-ий таагүй аяллаа өндөрлүүлж эх орондоо энэ сарын 28-нд газарджээ. Түүнийг Лисбоны нисэх онгоцны буудалд газардах үед сэтгүүлчид бүчин авч элдэв асуулт тавьсан ч Роналдо нэг үг ч хэлээгүй гэнэ.

 

Германы багт гутамшигтай хожигдож, мөн хэсгийнхээ бусад өрсөлдөгч нарын эсрэг гавьтай тоглолт үзүүлээгүй Португал хэсгээсээ гарч чадалгүй ДАШТ-ээ дуусгасан юм. Роналдогийн царай нэлээд ядрангуй бөгөөд уцаартай байсан тухай Ройтерс агентлагт бичжээ.

 

Т.Бат

 


Нүүр хуудас