Ажил дээрээ хэрхэн хөлбөмбөг үзэх вэ

2014-06-27 15:00:00

Өчигдөр Америк, Германы багуудын тоглолт ажлын өдөр таарсан бөгөөд энэхүү чухал тоглолтыг үзэх гэсэн АНУ-ын хөдөлмөр эрхлэгчид алдалгүй үзэх зайлшгүй шаардлагатай тоглолтыг үзэхийн тулд ажлаа хэрхэн зохицуулах талаар асуудалтай тулгарсан байна.

 

Өмнө нь АНУ-ын 25 сая иргэн АНУ-ынхаа хөлбөмбөгийн багийн тоглолтыг амралтын өдрөөр тааруулан үзэж байсан. Харин энэ удаа Германтай тоглох чухал тоглолтыг үзэхэд тэд ихээхэн бэрхшээлтэй тулгарсан бололтой. Учир нь өчигдөр тэд тоглолтыг үзэхэд яг ажлын цаг таарч байлаа.

Си Эн Эн агентлаг энэхүү тоглолтыг үзэхийн тулд АНУ-ын ажилчид ажлаа хэрхэн оромдож байгаа тухай судалгааг үзүүлж байна. Маш олон Америкчууд өчигдөр утасныхаа И Эс Пи Эн аппликэйшнийг нээж утсаараа тоглолтыг үзэхээр шийдсэн бол зарим нь утсаа ширээн доогуураа нуух эсвэл цаасан дунд тавих замаар хөлбөмбөгийн тоглолтоо алдалгүй үзэх арга замыг хайж байсан гэнэ.

 

 Зарим нь хэрвээ утсаараа тоглолт үзэж байхад хэн нэгэн гаднаас орж ирвэл  утсаа компьютерийнхээ дэлгэцэн доогуур нуух нь та нарыг компьютерийнхээ дэлгэц рүү хараад ажлаа хийж байгаа мэт харагдуулна хэмээн хэлж байлаа.  Нөгөө талаар цайны цагаа маш сайн зохицуулж тааруулах хэрэгтэй байна. Маш олон хүн тоглолтын эхний хагас эхлэхэд цайндаа гараад ойролцоох спортын бааранд тоглолтын төгсгөлийг үзэх боломжтой хэмээн ярьжээ. Зарим нь оффис дээр хөлбөмбөгийг үзэхэд бэрхшээл их гэж ярьсан байна. Барак Обама “Юуны өмнө би АНУ-ын багтаа дараагийн тойрогт нь амжилт хүсэж байна. Бид бол Америкчууд! Та бүхэн  манай багийг “Үхлийн” гэгдэх хэсэгт байсныг мэдэж байгаа. Бид хэдийгээр өнөөдөр Германд ялагдал хүлээсэн ч бидэнд одоо ч энэ жилийн ДАШТ-д түрүүлэх боломж байсаар байна. Тэдэнд маш олон хүн итгэл хүлээлгэж байгаа. Би тэднийг өөрсдийнх нь ард олон Америкчууд байгаа бөгөөд та бүгдээр бахархаж байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна”

 

АНУ-ын баг дараагийн тойрогт аль багтай учраа таарах тухайгаа мэдэхийн тулд бусад тоглолтын үр дүнг хүлээж байна.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас