Америкчууд шигшээ багаараа бахархав

2014-06-27 14:40:00

АНУ-ын хөлбөмбөгийн баг Дэлхийн аваргын цомын төлөө хүч үзэхээр болсонд дэлхийн өнцөг буланд байгаа АНУ-ын фэнүүд нь ихээхэн баяртай байна. Тэд үхлийн хэсгээс гарч чадсан. Энэ тухай Си Эн Эн агентлагийн сурвалжлагч Тори Дунан мэдээлжээ.

Пүрэв гарагт АНУ Германы багтай учраа тааран өрсөлдөж Герман улсад ялагдал хүлээсэн ч тэдэнд дараагийн тойрогт хүч үзэж Дэлхийн Аваргын цомын төлөө зүтгэх боломж үлдсэн.

 

АНУ-ын фэнүүд “Үнэхээр гайхалтай тоглолт байлаа. Би Америк, Германы багийг аль алиныг нь дэмжсэн. Энэ хоёр баг хоёулаа шилдэг байсан болохоор гайхалтай тоглолт боллоо” хэмээн Си Эн Эн агентлагт ярив. Өөр нэгэн фанат  “Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Гайхалтай тоглолт байлаа. “Бид ялагдал хүлээсэн ч би баяртай байна. Бидэнд аваргын цомын төлөө өрсөлдөх боломж байсаар байна. Бид бэлэн байна. Бид хожих болно” гэжээ.

АНУ-ын хувьд Герман улс жинхэнэ шалгуур юм. Германы багийг ихэвчлэн “машин” гэж нэрлэдэг бөгөөд маш сайн зохион байгуулалттай, тактик сайтай, хүчирхэг тоглогчдоос бүрдсэн баг юм.

 

АНУ-ын хөлбөмбөгийн багийн тоглолтыг үзэгчдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Ахлах дасгалжуулагч Юрген Клинсман Дэлхийн эргэн тойронд байгаа боссуудад хандаж, хөлбөмбөгийн фэнүүдийг ажлаас нь чөлөөлөхийг хүссэн юм.

 

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Америкийн хөлбөмбөгийн багтаа амжилт  хүсэж үг хэлсэн байна. Америкийн хөлбөмбөгийн баг “Үхлийн” гэгдэх хэсгээс багийн тоглолтоо эхэлсэн. Энэ нь тэд дэлхийн хамгийн хүчирхэгт тооцогддог Гана, Португал, Герман зэрэг улсын хөлбөмбөгийн багуудын эсрэг тоглоно гэсэн үг. Америкийн баг өчигдрийн тоглолтоор Германд ялагдал хүлээснийг үл харгалзан дараагийн тойрогт хүч үзнэ.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас