Францын фэнүүд баяртай байна

2014-06-27 14:13:35

Францын баг эхний хоёр тоглолтдоо ялалт авч, улмаар Эквадорын багтай хийсэн сүүлийн тоглолтдоо хуурай тэнцсэнээр нийт 7 оноотой хэсгээ тэргүүлэх боломжтой болсон юм. Харин эквадорчууд нутаг буцахаар болов.

Гарааны бүрэлдэхүүндээ нэлээд өөрчлөлт оруулсан  Францын багт өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулах боломж байсан ч Эквадорын хаалгач Александр Домингез хаалгаа бат манаж чадсан. Швейцарь болон Гондурасын тоглолтын үр дүнгээс хамаарч хэсгээсээ шалгарах эсэх нь шийдэгдэх байсан Эквадорын хувьд хожил зайлшгүй чухал байсан. Гэвч Валенсия шаардлагагүй алдаа гаргаж, улаан хуудсаар торгуулж талбайг чөлөөлснөөр багаа хүнд байдалд оруулсан юм. Хэсгээ тэргүүлсэн Францын баг долоодугаар сарын 1-ний шөнө Брасилия хотод Нигерийн багийн эсрэг тоглох юм. Ийнхүү Франц улс ялалт байгуулсны дараа Францын хөлбөмбөгийн фанатуудтай нь Си Эн Эн агентлагийн сэтгүүлч уулзжээ. Францын фэнүүд нь багаа маш сайн байсан хэмээн хэлээд дараагийн тоглолтуудад нь амжилт хүсэж, дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

Э.Лхагважаргал


Нүүр хуудас