Оросын багийн хожигдлын буруутнаар Алжирын фэнүүдийг нэрлэв

2014-06-27 10:19:00

 

Өчигдөр ОХУ-ын шигшээ баг Алжирт 1:0-ээр хожигдсон тоглолтын гол буруутныг Оросын хэвлэлүүд эсрэг багийн хөгжөөн дэмжигчидтэй холболоо. Учир нь Алжирын баг гоолдох мөчид фэнүүд нь хаалгач Игор Акинфеевийн нүд рүү лазер гэрэл тусгаж, гялбуулсан аж.

 

Бичлэгт ч энэ дүр зураг тодорхой харагдах ажээ.

 

Оросууд хэсгээсээ гарч чадалгүй ДАШТ-ийг дуусгаж байгаа бол Алжирын шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн 16-д тунаж үлдээд байна.

 

Тоглолтын 60 дахь минутад Алжирын багийн тоглогч Ислам Слимани мөргөж гоолдсон бөгөөд энэ үед Акинфеевийн нүүр рүү Алжирын фанатууд гэрэл тусгасан гэж Оросын хэвлэлүүд гомдолтойгоор бичиж байна.

 

 Гэхдээ Игорыг буруутгах хангалттай шалтгаан Оросуудад бий. Учир нь тэрбээр хэсгийн эхний тоглолтод Өмнөд Солонгосын тамирчны хөнгөхөн цохилтыг алдаж гоол болгосон юм.

 

Т.Бат


Нүүр хуудас