Суарес дөрвөн сар талбайд гарахгүй

2014-06-27 09:06:18

 

Уругвайн үндэсний шигшээ багийн довтлогч Луйс Суарес дөрвөн сар тоглох эрхээ хасууллаа. Тэрбээр Италийн багтай хийсэн тоглолтод Жиоржиа Келинигийн мөрийг хазаж, спортын бус бүдүүлэг авир гаргасан юм.

 

Одоо 27 настай Суарес олон улсын есөн тоглолтод оролцохгүй байх шийтгэл хүлээхийн сацуу клубийн түвшинд дөрвөн сар өнжих шийтгэлийг ФИФА-с сонсоод байна.

 

Ингэснээр тэрбээр премьер лигийн есөн тоглолтыг өнжих нь тодорхой болжээ.  Уругвайн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Вилмар Валдез “Нөхцөлбайдлыг ойлгож байна. Гэхдээ Суаресыг ингэж шийтгэж байгаа нь үндэслэлтэй гэдгийг ФИФА баталсан гэж найдаж байгаа” гэжээ.

 

Суарес урьд нь Челсигийн хамгаалагч Бранислав Ивановичийн гарнаас хазаж байсан удаатай.

 

Т.Бат


Нүүр хуудас