Суаресыг урьдчилсан байдлаар дөрвөн тоглолтоор торгоно

2014-06-26 15:44:42

Итали, Уругвайн тоглолтын үеэр довтлогч Луйс Суарес эсрэг багийн хамгаалагч Жиоржиа Челиниг хазсан үйл явдал болсон. Энэ үйлдлийг ФИФА шалгаж байгаа бөгөөд Уругвайн хөлбөмбөгийн холбоо довтлогч Луйс Суаресыг дөрвөн тоглолтоор шийтгэх шийдвэр гаргажээ.

Урьдчилсан байдлаар гаргасан энэ шийдвэрийг Уругвайн хөлбөмбөгийн холбоо (AUF) өнөө өглөө олон нийтэд мэдээлсэн юм.

 

Харин хачин үйлдэл гаргасан Суарес “Би Челиниг хазаагүй. Зөвхөн мөргөсөн” гэсэн тайлбарыг хийж байгаа юм.

 

Харин ФИФА Суаресын асуудлыг нарийн шалгаж байж шийдвэр гаргахаа мэдэгджээ.

 

Т.Бат

 


Нүүр хуудас