Англичууд багийнхаа тоглолтыг бага үзжээ

2014-06-26 15:26:45

Англичууд шигшээ багийнхаа тоглолтыг үзэх явдал буурсаар байгаа тухай “Mirror” сэтгүүлд бичжээ. Хамгийн сүүлд Английн шигшээ баг Коста Риктай 0:0-ээр тэнцсэн тоглолтыг Будант Альбионд ердөө 5.8 сая хүн телевизээр шуудх үлээн авч үзжээ.

Уг нь энэ тоглолт шууд эфирээр 9.8 сая хүнд хүрсэн гэж Бразил дахь ДАШТ-ийг дамжуулах эрхийг эзэмшигч “ITV” мэдээлэв.  Үүний өмнө англичууд Уругвайн багтай хийсэн шигшээ багийнхаа тоглолтыг 13.2 саяуулаа шууд хүлээн авсан байна. Харин тооцоолсноор энэ тоглолт 19.8 сая хүнд хүрэх ёстой байсан юм. Энэ нь 2012 оны Олимпоос хойшхи үзэгдээгүй таагүй статистик аж.

 

 Англичууд 1991 оноос хойш шигшээ багийнхаа тоглолтыг улс орон даяараа шигшээ багийнхаа тоглолтыг хүлээн авч үзэх боломжтой болсон. Харин тус улсын иргэд 1998 онд л хамгийн цөөхүүлээ багийнхаа тоглолтыг үзэж байсан таагүй үзүүлэлттэй. Тэр үед Английн багийн тоглолтыг 11 сая хүн үзжээ.

 

Энэ тухай Кантар Медиа агентлагт “Үзэгчид шигшээ багийнхаа таагүй амжилтаас үүдэж нийгмийн идэвх нь суларсан” гэв.

 

 Т.Бат

 


Нүүр хуудас