Ганын эрх баригчид Бразилд буй тамирчиддаа 3 сая ам.доллар илгээв

2014-06-26 10:40:00

Африкийн төлөөлөл Гана улсын үндэсний шигшээ баг Бразилд зохиогдож буй ДАШТ-д оролцож яваа. Тэгвэл эрх баригчид нь тэдэнд гурван сая ам.доллар илгээх шийдвэр гаргажээ. Уг мөнгөөр тамирчид эх орондоо буцаж очих зардлаа хийх гэнэ.

Тус улсын Спорт соёлын сайд Жосеп Яамин энэ тухай Ганын орон нутгийн “Citi FM” радиогоор ярьжээ. Тэрбээр “Бразилд байгаа тамирчид биднээс замын зардал хүссэн. Иймээс Засгийн газар Бразилаас Ганыг зорих онгоцны тийз захиалахаас өөр аргагүйд хүрлээ. Бид улсын төсвөөс 3 сая ам.доллар гаргасан” гэжээ.

 

Өнөөдөр Гана заавал Португалын багийг хожиж байж ДАШТ-ээ цааш үргэлжлүүлэх юм.  

 

Хэрэв хожигдох эсвэл тэнцвэл Ганын багийн хувьд Бразил дахь аялал нь дуусах аж. Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Ганын шигшээ баг өнгөрсөн долоо хоногт цалин мөнгөний асуудлаас үүдэж бэлтгэлээ хийхгүй гэж мэдэгдээд байна.  Тэд цалингаа авахаас нааш дараагийн тоглолтоо бэлдэхгүй хэмээн шигшээ багийн дасгалжуулагчдаа хэлжээ.

 

Үүнтэй холбоотойгоор Ганын хөлбөмбөгийн холбоо “Засгийн газар санхүүгийн боломжтой нөхцөл байдлыг судалж байгаа. Манай багт ФИФА-аас ДАШТ-д оролцсоны төлбөрийг өгөх болно. Энэ үед тамирчдын цалинг цаг тухай бүрт нь тавина” гэжээ.

 

Т.Бат

 


Нүүр хуудас