Суаресын хөлбөмбөг тоглох эрхийг хоёр жилээр хасч магадгүй

2014-06-25 15:04:46

Өчигдөр болсон Итали, Уругвайн багийн тоглолтын үеэр довтлогч Луйс Суарес эсрэг багийн хамгаалагч Челинигийн мөрнөөс хазаж шившигтэй үйлдэл гаргасан билээ. Тэгвэл дэлхийн хөлбөмбөгийн холбоо (FIFA) энэ явдлыг шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн юм.

Харин зарим эх сурвалжид дурьдсанаар Луйс Суаресыг хоёр жил хөлбөмбөг тоглох эрхийг нь хасч болзошгүй гэнэ. Эсвэл ДАШТ-ий хүрээн дэх 24 тоглолтоос чөлөөлөх шийдвэрийг ч гаргаж магадгүй аж.

 

Луйс Суарес тоглолтын төгсгөлд Италийн багийн хамгаалагч Жиоржио Челинигийн мөрнөөс хазаж шуугиан тарсан юм. Одоогоор ФИФА энэ тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд мэргэжилтнүүд ФИФА-ийн ерөнхийлөгч Зепп Блаттерын тайлбарыг хүлээж байна.

 

Тоглолтын дараа Луйс Суарес энэ үйлдлээ “Нэг мэдэхэд Челинигийн мөр миний нүүрийг дарчихсан байсан. Нүд харанхуйлаад л явчихсан” гэсэн юм.

 

 Т.Бат


Нүүр хуудас