Хорди Алба сэтгүүлчийг заналхийлэв

2014-06-24 14:50:00

Бразилд аваргаа хамгаалахаар очсон Испанийн шигшээ баг харамсалтайгаар тэмцээнээ дуусгаад байгаа. Үүнтэй холбоотойгоор Висенте Дел Боскуэгийн хөвгүүд тун ууртай байгаа бололтой.

Учир нь Испанийн багийн жигүүрийн хамгаалагч Хорди Алба “AS” сонины сэтгүүлчийн толгойг тасдана гэж заналхийлэв. Тус сонины сэтгүүлч Испанийн багийг маш хангалтгүй тоглосон хэмээж, Албаг ямар учраас ийм тоглолт гаргасныг тодруулжээ. Гэтэл хариуд нь Барселонагийн хамгаалагч “Дараагийн удаа би чиний толгойг таслах болно” хэмээн заналхийлсэн байна.

 

Т.Бат

 


Нүүр хуудас