Луйз Сколари: “Нэймар бол Бразилын Месси”

2014-06-24 14:00:00

Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Луйз Сколари багийнхаа залуу лидер Нэймарыг дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месситэй зүйрлэлээ. Өчигдөр Сколаригийн удирдсан баг Камеруны багийг 4:1-ээр буулган авснаар Бразилчууд хэсгээ тэргүүлж, шөвгийн 16-д Чилийн багтай учраа таараад байгаа юм.

Өчигдрийн тулаанд Нэймар 17 дахь минутад Луйс Густавогийн дамжуулалтаар эхний гоолоо хийсэн.

 

Сколари “Нэймар яг л Аргентины супер Месситэй адилхан. Гэхдээ тэд өөр тоглогчид, баг тус бүртээ ч өөр өөрийн гэсэн тусаа өгдөг гайхалтай хөлбөмбөгчид. Яг одоогоор Нэймарыг шигшээ баг нь Аргентинчууд Мессиг хэрхэн хайрладаг шиг хүндэлж байгаа” гэжээ.

 

Бразилыг хоёр дахь удаагаа дасгалжуулан ДАШТ-ий алтан цом өргөх зорилготой Сколари удахгүй учраа таарах Чилийн багийн тухай “Чилийн шигшээ баг хэсэгтээ тунаж үлдсэнд гайхах зүйл байхгүй. Гэхдээ энэ надад гэнэтийн зүйл байгаагүй. Чилид маш их нөөц бий. Хэрэв бидэнд шөвгийн 16-д өөрсдийн дуртай багаа сонгон тогло гэж хэлбэл, би л хувьдаа Чилитэй учраа таарахыг хүсэхгүй. Учир нь Өмнөд Америкийн багуудтай тоглох үнэхээр хүнд байдаг. Чили бол тэдгээр хэцүү тоглолттой шигшээ багуудын гол цөм нь” гэжээ.

 

Хоёр баг энэ сарын 28-нд Бело Хоризон цэнгэлдэхэд хасагдах шатны тоглолтоо хийх юм.

 

Т.Бат

 


Нүүр хуудас