Шөвгийн 16: Чили – Бразилтай, Мексик – Голландтай тулна

2014-06-24 06:43:32

Голланд 2:0 Чили

 

ДАШТ-ий “А”, “В” хэсгийн сүүлчийн тоглолтууд явагдаж дууслаа. Хамгийн эхний тоглолт “В” хэсгээс хэн нь нэгээр гарахыг шийдсэн тулаан Чили, Голландын хооронд болж Европын төлөөлөл Улбар шарууд 2:0-ээр өрсөлдөгчөө өвдөг сөхрүүлэв.

 

Голландууд тоглолтын эхнээс ардаа таван хамгаалагч байрлуулж, Нажель Де Ионгийг таслах чиглэлийн хагас дээр буюу “цэвэрлэгээ”-н дээр тавьсан байсан юм. Энэ нь Голланд тэнцээ авах үндсэн даалгавараа биелүүлэхээр зорьж байсны илрэл. Гэхдээ Голландын баг Чилийн эсрэг 90 минут хамгаална гэж үгүй билээ.

 

 

Эхний үед Чили хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч өмнөх ДАШТ-ий мөнгөн медальт Голландын баг хашир туршлага заан хаалгаа хуурай авч үлдэв. Харин хоёрдугаар үед хоёр баг тун адил довтолгоо гүйцэтгэж, эн тэнцүүхэн өрсөлдөөн үзүүллээ. Энэ л үед Голландын шигшээ багийн дасгалжуулагч Луйс Ван Гааль талбайд Лэрой Фер хэмээх залуу хүүг гаргаж, тэрбээр 77 дахь минутад анхны гоолыг хийв.

 


Нүүр хуудас